Head
           

Mongolian Russian English

2010 оны 01-р сарын 06 Гадаад харилцааны сайд Г.Занданшатар: Монгол Улсыг гадаад харилцааны түвшинд эдийн засагжуулна

  ТОВЧ ХОЛБООС

 
Бүртгэлийн ажиллагаа
Нотариатын үйлчилгээ
Харьяатын асуудал
ОХУ-д зорчих виз авах САНАМЖ
Визгүй зорчих орнууд
Консулын хэлтсийн цагийн хуваарь
Гадаадад зорчих хууль

                ХОЛБООС

MFA

President

Parliament

Government

TBB

Ministry of Tourism

FIFTA

ЭСЯ-ны хаяг :

 Москва,121069

 Борисоглебский., 11

moscow@mfat.gov.mn

Tel/Fax:691-46-36

      -Шинэ оны ажлын эхний шийдвэр тань юу байх бол?
-Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр саяхан батлагдсан. Энэ хөтөлбөрийг дотоод нөөц бололцоогоо дайчлан ашиглаж, гадаад зах зээлээс мөнгө босгох гэж ойлгож болно. Тиймээс мах, махан бүтээгдэхүүн, нефтийн экспортыг нэмэгдүүлэх, чөлөөт бүсүүд, тэр дундаа Замын-Үүдийн чөлөөт бүсийг бодитой ажил болох гээд олон ажил байна. Манай яам дангаараа болон бусад яамдтай хамтран хийх ажил ч нэлээдгүй бий.

-Та шинэ онд ямар асуудлыг хамгийн түрүүнд барьж авах шаардлагатай гэж үзэж байна вэ?
-Дипломат албаны 100 жилийн ой 2011 онд болно. Энэ түүхэн тэмдэглэлт ойн хүрээнд зохиогдох ажлууд саяхан болж өнгөрсөн Чинван Ханддоржийн мэндэлсний 140 жилийн ойд нэрэмжит шатрын тэмцээн, мөн эрдэм шинжилгээний бага хурлаар эхэлж байна гэж ойлгож болно. Ойн хүрээнд зохиогдох ажлын төлөвлөгөөг нарийвчлан гаргах, сургалт сурталчилгааны төв байгуулах, дипломат албаны албан хаагчдынхаа ур чадварыг дээшлүүлэх ажил зохиох гээд хүлээгдэж буй олон ажил байна. Мөн дээр дурдсан ажлууд ч хамаарна.

-Сайдын 2010 оны төлөвлөгөөг товчоор хэлбэл ямар дүр зураг харагдаж байна вэ?
-Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ гэсэн ардын маань мэргэн үг байдаг. Шийдвэрлэвэл зохих олон асуудал манай Монголд байна. Дээр дурдсан болон өөр бусад олон хөтөлбөр, төлөвлөгөөт ажлууд манай яамны хамт олныг хүлээж байгаа.

-Танай Засгийн газар иргэдэд 1.5 саяыг өгч чадах уу?
-Миний бие шинэ төрсөн хүүхдийн 100 мянган төгрөгийг анх санаачилан УИХ-д оруулан батлуулж байсан. Энэ хөтөлбөр хүүхэд, багачуудад болон олон гэр бүлд ач тусаа өгсөн гэж бодож явдаг. Намуудын мөрийн хөтөлбөрт багтсан амлалтын эхний ээлж болгож ирэх жил иргэн бүрт 120 мянган төгрөг хүртээхээр боллоо. Улс орны эдийн засаг өсөхийн хэрээр энэ ажил цаашдаа улам өргөжөөд явна гэж хүлээж байна.

 
 
 
 
 
 
 
 ,