Head
           

Mongolian Russian English

ОХУ болон БНБелУ-д байнга оршин суугаа иргэдийн анхааралд

  ТОВЧ ХОЛБООС

 
Бүртгэлийн ажиллагаа
Нотариатын үйлчилгээ
Харьяатын асуудал
ОХУ-д зорчих виз авах САНАМЖ
Визгүй зорчих орнууд
Консулын хэлтсийн цагийн хуваарь
Гадаадад зорчих хууль

                ХОЛБООС

MFA

President

Parliament

Government

TBB

Ministry of Tourism

FIFTA

ЭСЯ-ны хаяг :

 Москва,121069

 Борисоглебский., 11

moscow@mfat.gov.mn

Tel/Fax:691-46-36

         “Иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”  тогтоолын төслийг Засгийн газрын 2010 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж батласан болно.

           Уг тогтоолоор “Хүний хөгжил сангаас хөрөнгө зарцуулах журам”, “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам” болон “Хүний хөгжил сан” дэвтрийн загварыг тус тус баталж, иргэний бүртгэлийн зөрчилгүй иргэдэд Хүний хөгжил сангаас хишиг, хувь хүртээх ажлыг 2010 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид,  иргэнд 2010 онд олгох хишиг, хувийг 2 хувааж, эхний ээлжинд 70 000 /Далан мянга/ төгрөгийг 2010 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгоход шаардагдах хөрөнгийг тухай бүрд нь санхүүжүүлэх арга хэмжээ авч  ажиллахыг Сангийн сайд С.Баярцогтод, иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан иргэний шинэчилсэн бүртгэлийг 2010 онд явуулахыг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягт, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг сар бүр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүргүүлж ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатарт, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэнд хишиг, хувь хүртээх дэвтэр олгох, хишиг, хувийг 2010 онд багтаан хүртээж дуусгахыг НХХ-ийн сайд Т.Гандид тус тус даалгасан байна.

            Дээрх тогтоолооор баталсан “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-д зааснаар иргэн хишиг, хувь хүртэхийн тулд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
• Иргэний үнэмлэх (16-аас доош насны хүүхдэд төрсний гэрчилгээ);

• 16-аас доош насны хүүхдийн хувьд эх (эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-ийн иргэний үнэмлэх;

• Хэрэв хүүхэд асрамжийн газарт байгаа бол тухайн асрамжийн газрын тодорхойлолт;

• Гэр бүлийн тухай хуулийн 66.1-д заасны дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон бол сум, дүүргийн Засаг даргын шийдвэр, түүний хуулбар;

• Хүний хөгжил сангийн тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан иргэний хишиг, хувийг авах бол нас барсны гэрчилгээ, түүний хуулбар,
(Тайлбар: Монгол Улсын иргэн нас барсан тохиолдолд тухайн иргэнд
хуваарилагдсан боловч аваагүй байсан хишиг, хувийг өв залгамжлагчид нь
олгож болно)

• Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэний хувьд Монгол Улсаас гадаадад суугаа Дипломат төлөөлөгчийн болон Консулын газрын тодорхойлолт, итгэмжлэл зэрэг болно.


Иргэн Та энэхүү хишиг, хувийг хүртэхийн тулд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах шаардлагатай бөгөөд хэрэв Та өөрийн биеэр эх орондоо очиж бүртгэлд хамрагдах бололцоогүй бол тус ЭСЯ-ны цахим хуудсанд байршуулсан иргэдийн судалгааны хуудас (УБЕГ-аас ирүүлсэн)-нд өөрт холбогдох мэдээллээ оруулж ОХУ-д оршин сууж буй газар нутгийг тань хамаарах Консулын газарт дараах хаягаар илгээнэ үү. Судалгааны хуудсыг энд дарж татаж авна уу.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс

 Шуудангийн хаяг

    РФ, г. Москва, 121099, Спасопесковский пер., д.7/1

    Консулын хэлтсийн дарга

    Н.ГАНБОЛД

    Утас (Факс)

    8 (499) 252 -78 -67

    Дэд консул

    Р.БИЗЬЯА

    Утас (Факс)

    8 (499) 241- 15-57

    Ажилтан

    Ц.БЯМБАДОРЖ

    Утас

    8 (499) 241- 15-48

    Цахим шуудангийн хаяг     (E-mail)

    mong_consul@yahoo.com

Эрхүү хот дахь Ерөнхий консулын газар

Шуудангийн хаяг

РФ, г. Иркутск, 664003  ул.Лапина 11

Ерөнхий консул

А.Базархүү

Утас

7-3952-342447

Консул, утас

7-3952-342445

Факс

Fax:7-3952-342143

Цахим шуудангийн хаяг
(E-mail)

irconsul@irmail.ru

Улаан-Үүд хот дахь Ерөнхий консулын газар

Шуудангийн хаяг

РФ, г.Улан-Удэ, 670000 Ул.Профсоюзная-6

Ерөнхий консул

Г.Төртогтох

Утас

7-301-2-215275

Консул, утас

7-301-2-220499

Факс

7-301-2-215275

Цахим шуудангийн хаяг
(E-mail)

mgcon_09@mail.ru

Кызыл хот дахь Ерөнхий консулын газар

Шуудангийн хаяг

РФ, Кызыл, 667000 Ул.Интернациональная-9

Ерөнхий консул

Д.Базарсад

Утас

7-39422-20430

Факс

7-39422-20445

Цахим шуудангийн хаяг
(E-mail)

mongolconsul@tuva.ru

Элиста хот дахь Консулын төлөөлөгч

Шуудангийн хаяг

РФ, г.Элиста, 358014, АТО ”Город Шахмат”, коммедж № 4.2.2

Төлөөлөгч

У.Гончигжав

Утас/факс

8 (84722) 6-17-36

Цахим шуудангийн хаяг
(E-mail)

mglelista@yahoo.com

Брест дэх консулын ажилтан

Шуудангийн хаяг

Республика Беларусь, г.Брест, Перв Фортечный 12

Төлөөлөгч

Х.Болдбаатар

Утас/факс

375-162-455548

Цахим шуудангийн хаяг
(E-mail)

boldbaatar@mail.ru

Жич:  Засгийн газрын дээрх шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээлэл тус ЭСЯ-нд одоогоор албан ёсоор ирээгүй байгаа бөгөөд шинээр ирсэн мэдээллийг цахим хуудсаар дамжуулан Та бүхэнд тухай бүр хүргэх болно.

 

МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 
 
 
 
 
 
 
 ,