Head
           

Mongolian Russian English

              МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ГАДААДАД ХУВИЙН
ХЭРГЭЭР ЗОРЧИХ ЦАГААЧЛАХ ТУХАЙ /хуулийн хэсгээс/

  ТОВЧ ХОЛБООС

 
Бүртгэлийн ажиллагаа
Нотариатын үйлчилгээ
Харьяатын асуудал
ОХУ-д зорчих виз авах САНАМЖ
Визгүй зорчих орнууд
Консулын хэлтсийн цагийн хуваарь
Гадаадад зорчих хууль

                ХОЛБООС

MFA

President

Parliament

Government

TBB

Ministry of Tourism

FIFTA

ЭСЯ-ны хаяг :

 Москва,121069

 Борисоглебский., 11

moscow@mfat.gov.mn

Tel/Fax:691-46-36

      

b

23 дугаар зүйл.Үндэсний гадаад паспорт, буцах үнэмлэх, хүүхдийн үнэмлэх

 

 

b

         23.1.Үндэсний гадаад паспорт, Монгол Улсад буцах үнэмлэх, хүүхдийн үнэмлэх нь Монгол Улсын иргэнийг гадаад улсад зорчин явааг батлан гэрчлэх баримт бичиг болно.

b

        23.2.Үндэсний гадаад паспорт нь дипломат, албан, энгийн гэсэн ангилалтай байна.

b

        23.3.Дипломат, албан паспорт болон түүнд хавсаргах хүүхдийн үнэмлэхийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага,  энгийн гадаад паспорт болон түүнд хавсаргах хүүхдийн үнэмлэхийг нийслэлд Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв, орон нутагт аймгийн Засаг даргын дэргэдэх Иргэний бүртгэл мэдээллийн алба тус тус олгож, хугацааг сунгах, хүчингүй болгох, нэгдсэн бүртгэл хөтлөх ажлыг эрхэлнэ.

 

 

b

         23.4.Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газар шаардлагатай тохиолдолд дипломат, албан, энгийн гадаад паспорт, Монгол Улсад буцах үнэмлэх, хүүхдийн үнэмлэх олгох, хугацааг сунгах, хүчингүй болгох эрхтэй.

b

      
23.5.Үндэсний гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журмыг Монгол Улсын Засгийн газар тогтооно.

 

 

Жич: Үндэсний гадаад паспортыг үрэгдүүлсэн, гэмтээсэн, бусдад ашиглуулсан, худалдсан, барьцаалсан, хуурамчаар үйлдсэн тохиолдолд гэм буруутай этгээдэд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан хариуцлага /40.000 төгрөгөөр торгох шийтгэл/ хүлээлгэнэ.

         

           


 
 
 
 
 
 
 
 ,