МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ |
ТОВЧ ХОЛБООС | ||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
|||||||||||||||||||||||
|
ХОЛБООС ЭСЯ-ны хаяг : Москва,121069 Борисоглебский., 11 moscow@mfat.gov.mn Tel/Fax:691-46-36 |
ЭЛЧИН САЙД “РОССЕЛЬХОЗБАНК”-НЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГАТАЙ УУЛЗАВ
Уулзалтын эхэнд Элчин сайд Д.Идэвхтэн халуун дотноор хүлээн авч байгаад нь Удирдах зөвлөлийн дарга Ю.Трушинд талархал илэрхийлээд тус банкны хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжихэд чиглэгдсэн үйл ажиллагааг сонирхов. Удирдах зөвлөлийн дарга Ю.Трушин тус банк Оросын хөдөө аж ахуйн салбарын жижиг, дунд, өрхийн үйлдвэрлэлийн хөгжилд онцгойлон анхаарч байгаагаа яриад манай улсын эдийн засаг өнгөрсөн онд нийт дүнгээрээ буурсан ч хөдөө аж ахуйн салбарын нийт бүтээгдэхүүн өмнөх оныхоосоо 1,5 хувиар өссөн. Хөдөө аж ахуйн салбарт ийнхүү өсөлт гарахад хөрөнгө оруулалт чухал үүрэг гүйцэтгэсэн. Үүнд манай банк чамгүй хувь нэмэр оруулсан хэмээн тэмдэглэн хэлэв. Эдийн засгийн бодит салбарын хөгжилд банк санхүүгийн байгууллага чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Манай улс эрчимжсэн газар тариалан, мал аж ахуйг хөгжүүлж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна гэж Элчин сайд Д.Идэвхтэн уулзалтын үеэр тэмдэглээд Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар, тухайлбал мах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжихэд чиглэгдсэн зээлийн хэмжээгээ нэмэгдүүлэхийг хүслээ. Мөн тэрбээр ОХУ-ын Хөдөө аж ахуйн банк нь Засгийн газар хоорондын түвшинд шийдэгдсэн асуудлыг хамтын ажиллагааны олон хэлбэр, тухайлбал банк хоорондын, банк, аж ахуйн нэгжийн түншлэлийг ашиглан хэрэгжүүлэх боломжтойг тэмдэглэн хэлэв. Удирдах зөвлөлийн дарга Ю.Трушин ОХУ-ын Хөдөө аж ахуйн банк Монголын банк, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах боломжтойг уулзалтын үеэр дурдаад өнөөдрийн байдлаар Монгол Улсад манай банкны 120,5 сая ам. долларын актив байршиж байна. Мөн Монголын бүтээгдэхүүнийг импортлох, Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх Оросын аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлж зээл олгож байна. Тухайлбал, “Бурятмясопром” компанид Монголоос мах, махан бүтээгдэхүүн худалдан авахад нь, “РЖД” нийгэмлэгт Улаанбаатар төмөр замын шинэтгэлд оруулах хөрөнгө оруулалтын зээлийг олгоно. Цаашид ч харилцан ашигтай, үр өгөөж бүхий төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжтой гэж тэмдэглэн хэлэв. Уулзалтад Монголын талаас Элчин сайдын яамны худалдаа, эдийн засгийн зөвлөх Б.Эрдэнэбилэгт, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Чимэдцэрэн, Оросын талаас Хөдөө аж ахуйн банкны Удирдах зөвлөлийн даргын орлогч С.Смирнов, Сан хөмрөгийн захирал Д.Феофанов, Гадаад гүйлгээ хариуцсан захирал В.Кирина нар байлцав. ЭЛЧИН САЙД Д.ИДЭВХТЭН ОХУ-ЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД Е.Б.СКРЫННИКТЭЙ УУЛЗАВ
хийхийг уг асуудлыг хариуцаж байгаа “Үрийн нэгдсэн компани” /Объединенная Зерновая Компания/ хувь нийлүүлсэн нээлттэй нийгэмлэгийн ерөнхий захирал С.Л.Левинээс хүсэв ОХУ-аас Монгол Улсад тусламж болгон өгсөн тэжээлийн буудайг Сибирийн тойргийн 26 агуулахаас Монголын 7 өртөө рүү ачуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 528 вагонд 31 мянган тонн буудай буюу нийт тусламжийн 65 хувийг ачуулаад байгаа ажээ.Үлдсэн 411 вагон буудайг 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гэхэд Монгол руу ачуулж дуусгана гэж С.Л.Левин мэдээлэв. Тусламжийн тэжээлийн буудайн ачилт, хүргэлтийн талаарх мэдээллийг сонсоод Элчин сайд Д.Идэвхтэн зудын үр дагаврыг арилгахад ОХУ-аас үзүүлж буй тусламж үлэмж хувь нэмэр болно гэдгийг тэмдэглэн хэлээд эл асуудалд биечлэн анхаарал тавин ажиллаж байгаа сайд Е.Б.Скрынникт талархал илэрхийлэв. Тэрбээр цааш нь хоёр орны хооронд 2010 онд төлөвлөгдөж буй зарим арга хэмжээний талаар дурдаад төлөвлөж, эхлүүлсэн ажлуудад таны удирдаж буй яам идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна гэж тэмдэглэн хэлэв. Мөн Монголын мах, махан бүтээгдэхүүний импортын хэмжээг нэмэгдүүлэх, Монголын мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулах төслийг хамтран хэрэгжүүлэх, ОХУ-аас Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт олгох хөнгөлөлттэй зээлийн нөхцлийг улам бүр таатай болгох зэрэгт дэмжлэг үзүүлэхийг сайд Е.Б.Скрынникээс хүслээ. Сайд Е.Б.Скрынник хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд Монгол Улсад үзүүлсэн тусламжийн тэжээлийн буудай цаг хугацаандаа ачигдаж дуусна. ОХУ импортын махны хэмжээг бууруулж 2012 он гэхэд нийт хэрэглээнийхээ 15 хувийг л импортоор хангах зорилт тавин ажиллаж байна. Монголын мах эрүүл, өрсөлдөх чадвартай байх нь чухал. Энэ хоёр шаардлагыг хангавал Монголоос мах импортлох сонирхол бидэнд байна гэж тэмдэглэн хэлээд ойрын хугацаанд энэхүү уулзалтын үеэр өрнөсөн асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл бэлдэж Монгол Улсын төрийн холбогдох байгууллагуудад хүргүүлэхийг асуудал хариуцсан албан тушаалтнууддаа үүрэг болголоо. Уулзалтад Монголын талаас Элчин сайдын яамны худалдаа, эдийн засгийн зөвлөх Б.Эрдэнэбилэгт, нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Чимэдцэрэн, Оросын талаас ХАА-н яамны газрын дарга О.Аксенов, К.Колончин нарын хүмүүс байлцав. МОНГОЛ УЛСЫГ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ БОЛОВ
“Аялал жуулчлал ба амралт” олон улсын үзэсгэлэн 10 дах удаагаа 2010 оны 05 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд Москва хотноо болж байна. Энэхүү үзэсгэлэнг Москва хотын Аялал жуулчлалын хороо зохион байгуулж бөгөөд уг арга хэмжээний хүрээнд Монгол орныг сурталчлах өдөрлөг 2010 оны 05 дугаар сарын 14-ний өдөр боллоо. Өдөрлөгийн үеэр Монгол ахуй, зан заншлыг харуулсан үзмэрүүдийг дэлгэн үзүүлж, манай улсад аялал жуулчлалын хэд хэдэн чиглэл нээн ажиллуулж байгаа “В мире фантазий” компанийн Монгол дахь төлөөлөгч А.Тимонина дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд, хэдийгээр би Сляван дүр төрхтэй, ОХУ-ын иргэн боловч сэтгэлгээ, үнэт зүйлс маань Монгол. Монголын үзэсгэлэнт байгаль, хүн ардынх нь сайхан сэтгэл, түүнчлэн гагцхүү энэ сайхан оронд л байдаг байгаль хүн хоёрын нандин шүтэлцээ намайг татсан. Манай компани Оросын жуулчдад 3 дах жилдээ Монголын аялал жуулчлалын хамгийн сайн чиглэлээр тогтвортой үйлчилж байна. Бидний санал, санаачлагыг дэмжихийн сацуу гүн туслалцаа үзүүлдэг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлье гээд Монгол дахь аялал жуулчлалын дэд бүтэц, голлох чиглэлүүдийг дэлгэцэд үзүүлэн танилцуулав. Танилцуулгын дараа Москва хотын “Гостинный двор” цогцолборт байрлуулсан Монгол гэрт уг үзэсгэлэнд оролцож буй аялал жуулчлалын байгууллага, компанийн төлөөлөл зочилж харилцан сонирхсон асуудлаар ярилцав. Өдөрлөгт ОХУ-ын Залуучуудын бодлого,аялал жуулчлал, спортын яамны дэргэдэх Холбооны аялал жуулчлалын агентлагийн даргын зөвлөх А.Ильин, аялал жуулчлалын “В мире фантазий” корпорацийн ерөнхий захирал М.Саушкина, Орос-Монголын ажил хэргийн зөвлөлийн Оросын талын дарга С.Параскева нарын хүмүүс оролцов. ОЮУТНУУДЫН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛОВ
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, ОХУ-ын Монгол оюутны хөгжлийн төв хамтран Эх орны дайны ялалтын 65 ойн баярыг тохиолдуулан Оросын их, дээд сургуулиудад суралцаж байгаа монгол оюутнуудын дунд сагсан бөмбөгийн тэмцээн зохион явууллаа. Тэмцээн Москва хотын Улс түмнүүдийн найрамдалын их сургуулийн спортын цогцолборт 2010 оны 05 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд болов. Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж байгаа энэхүү тэмцээнд нийт 23 баг тамирчид оролцов. Тэмцээн шударга, ширүүн өрсөлдөөн, оролцогчид болон хөгжөөн дэмжигчдийн сэтгэлийг догдлуулсан уур амьсгалд болж өндөрлөв. Эрэгтэй баг тамирчдаас I байранд Эрхүү хотын Зам тээврийн их сургуулийн баг; II байранд Аюулгүй байдлыг хангах албаны академийн нэгдүгээр баг, Ш байранд Москва хотын Зам тээврийн их сургуулийн баг тус тус орлоо. Эмэгтэй сагсан бөмбөгчдөөс I байранд Москва хотын Авто-замын их сургуулийн баг, II байранд Москва хотын Санхүүгийн академийн баг, III байранд Дон дахь Ростов хотын баг тус тус шалгарчээ. Тэмцээний тусгай шагнал-Шилдэг тоглогчийн шагналын эздээр Дон дахь Ростов хотын эрэгтэй багийн тамирчин Н.Нацагдорж, Оросын Улс түмний найрамдлын их сургуулийн тамирчин Б.Танан нарыг тодруулсан байна. Тамирчдын шагналыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Идэвхтэн, тус яамны дипломат ажилтан Н.Чимэг, Г.Мягмардорж, А.Амарсайхан, Монгол оюутны хөгжлийн төвийн тэргүүн О.Наранбаатар, УБТЗ-ын Москва дахь төлөөлөгч С.Наранбат нар тус тус гардууллаа. Шагнал гардуулах ёслолын дараа Элчин сайд Д.Идэвхтэн оюутан залуучуудад хандаж үг хэлж хичээл сургуульдаа шамдан суралцахын сацуу чөлөөт цагаа соёлтой, үр ашигтай өнгөрүүлэх, эрүүл мэнддээ анхаарах зэргийг захив. Тэмцээнийг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, УБТЗ-ын Москва дах төлөөлөгчийн газар, Монголын оюутны спортын холбоо тус тус ивээн тэтгэсэн байна. Түүнчлэн Эрхүү хотын Зам тээврийн их сургуулийн багийн тамирчдын Москва хотод ирэх, буцах нисэх онгоцны зардлыг сургууль нь гаргасан байна. “Зардлын асуудлыг шийдэхэд тус сургуулийн захирал, профессор А.П.Хоменко сэтгэл гарган тусалсанд баярлалаа. Манай хүүхдүүд ч сургууль, захиралынхаа итгэлийг дааж тэргүүн байр эзэллээ” хэмээн Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Н.Чимэг тэмцээний хаалтын ажиллагааны үеэр тэмдэглэн хэлж байв. ТӨРИЙН ДУМЫН ДАРГА Б.ГРЫЗЛОВ МОНГОЛ УЛСАД АЙЛЧЛАХ УРИЛГАТАЙГ НОТЛОВ.
хөгжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэн хэлээд өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр талуудын хоорондын байгуулсан олон улсын гэрээг парламент соёрхон баталдаг. Түүнчлэн талуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны эрх зүйн орчныг төгөлдөршүүлэх, үр өгөөжийг нь дээшлүүлэхэд парламентын үүрэг оролцоо өндөр байдаг тул Улсын Их Хурал, Төрийн Думын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайдын хувьд хичээн зүтгэх болно хэмээн хэлэв. Тэрбээр цааш нь, УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн өнгөрсөн оны 11 дүгээр сард ОХУ-д хийсэн айлчлал амжилттай болсныг дурдаад Төрийн Думын дарга Б.Я. Грызлов энэ онд Монгол Улсад айлчлах урилгатайг нотлов. Байнгын хорооны дарга К.И.Косачев эх орны дайны ялалтын 65 жилийн ойн баярын өмнөхөн Зөвлөлтийн ард түмэн, дайчдад бүхий л талын чин сэтгэлийн дэмжлэг туслалцаа үзүүлж, аугаа ялалтад үнэлж барамгүй хувь нэмэр оруулсан, уламжлалт найрсаг харилцаатай орны Элчин сайдтай уулзаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд хууль тогтоох, гүйцэтгэх засаглалд өндөр албан тушаал хашиж ирсэн төрийн туршлагатай зүтгэлтэн ОХУ-д томилогдон ажиллаж байгаад миний бие олзуурхаж байна. Хоёр орны парламент хоорондын харилцааг өргөжүүлэх хөгжүүлэхийн ач холбогдлыг байнга санан ажиллах болно хэмээн тэмдэглэн хэлэв. Мөн тэрбээр 1939 оны Халхын голын байлдааны ялалтын ач холбогдлыг дүгнэн хэлээд Орос, Монголын ард түмнүүдийн найрамдалт харилцаа, хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагаа эрчимжин хөгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. БҮС НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ СОНИРХОЛТОЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЭВ.
Якут Улс манай орны бүс нутгуудтай, тухайлбал Баянхонгор аймагтай харилцаа, хамтын ажиллагааны туршлагатай билээ. Монгол, Якутын харилцааг эрчимжүүлэх хүчин зүйлс бий. Түүнчлэн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх эрмэлзлэл талуудад байгаа нь бидний харилцааг бэхжүүлэх сайхан үндэс болж байна гэж Элчин сайд Д.Идэвхтэн тэмдэглэн хэлэв. Байнгын төлөөлөгч А.К.Акимов Якут Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хөгжлийн төлөв, түүний дотор эдийн засгийн бүтцийн талаар Элчин сайд Д.Идэвхтэнд дэлгэрэнгүй танилцуулаад хоёр талын уламжлалт харилцааг, ялангуяа эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Тэрбээр цааш нь Якут Улсад болдог Азийн хүүхдийн спортын 5 дугаар тоглолт 2012 онд болох гэж байгааг дурдаад Монголын хүүхэд залуучууд энэхүү тоглолтод анхнаас нь өргөн бүрэлдэхүүнтэй, үлэмж амжилттай оролцож ирснийг онцлон тэмдэглэв. Байнгын төлөөлөгч А.К.Акимов Азийн хүүхдийн спортын тоглолтыг Зохион байгуулах хорооны даргаар ажилладаг ажээ. Уулзалтад Элчин сайдын яамны атташе Д.Нямцэрэн, Байнгын төлөөлөгчийн орлогч И.Н. Долинин нар байлцав.
УИХ-ЫН ДЭД ДАРГА Н.ЭНХБОЛД ТӨРИЙН ДУМЫН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ ДАРГА О.В.МОРОЗОВТОЙ УУЛЗАВ.
Хоёр орны улс төр, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэхэд парламент хоорондын харилцаа чухал үүрэгтэй хэмээн уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга Н.Энхболд тэмдэглээд ОХУ-ын Төрийн Думын дарга Б.В.Грызлов Монгол Улсад айлчлах урилгатайг нотлов. Мөн тэрбээр парламентын хоёр орны бүлгийн харилцааг идэвхижүүлэх, Төрийн Дум дахь Орос, Монголын парламентын бүлгийн төлөөлөгчдийг Монгол Улсад айлчлуулах талаар санал бодлоо илэрхийлэв. Парламент хоорондын харилцааны ач холбогдолын талаар УИХ-ын дэд дарга Н.Энхболдын илэрхийлсэн байр суурьтай санал нэг байгаагаа Төрийн Думын даргын нэгдүгээр орлогч О.В.Морозов уулзалтын үеэр тэмдэглээд энд ярилцсан бүх зүйлийг холбогдох албан тушаалтнуудад танилцуулахын сацуу өөрийн зүгээс шалтгаалах асуудлыг ч ажил хэрэг болгохын төлөө ажиллах болно хэмээн хэлэв. Тэрбээр цааш нь парламент хоорондын харилцаанаас гадна нам хоорондын харилцааг ч өргөжүүлэн хөгжүүлэх хэрэгтэй. Бидний энэ удаагийн уулзалтын сэдэв парламент, бүлэг, нам хоорондын хамтын ажиллагааг идэвхижүүлж хоёр орны харилцааны хөгжилд дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаад сэтгэл нэн хангалуун байна гэж тэмдэглэв. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Идэвхтэн байлцав.
|
||||||||||||||||||||||