- Гэрчлүүлэх бичиг баримтын эзэмшигч
- Эсхүл уг бичиг баримтын эзэмшигчийн хууль ёсны болон итгэмжлэгдсэн төлөөлөгч байна.
Үйлчлүүлэгчиийн үүрэг:
- Нотариатын үйлдэл хийлгэх бичиг баримтыг үнэн зөв бүрдүүлж өгөх
- Нотариатчийн шаардсан асуудлаар амаар буюу бичгээр тайлбар гаргах
- Нотариатын үйлдэл хийх бололцоо олгох /нотариатын үйлдэл хийхэд шаардлагатай бичиг баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлж өгөх гэх мэт/
Гэрчлүүлэх бичиг баримтад тавигдах шаардлага:
- Үйлчлүүлэгч нь тухайн бичиг баримтыг гэрчлүүлэх эрхтэй гэдгээ нотлох бичиг баримт /хувь хүний хувьд иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу олгосон хуулийн этгээдийг төлөөлөх бүрэн эрхийг нотлоа бичиг барим /-тай байна.
- Гэрчлэгдэх бичиг баримтын агуулга нь Монгол Улсын хууль тогтоомж болон Монгол Улсын олон улсын гэрээнд нийцсэн байна.
- Гэрчлэгдэх бичиг баримтын эх хувь нь гаргацтай, засваргүй, утга агуулгын хувьд ойлгомжтой, тодорхой байх бөгөөд гэмтэлгүй байна.
- Гэрээ, хэлцэл, хуулийн этгээд үүсгэн байгуулах бичиг баримт нь бичиг баримтад тавигдах нийтлэг шаардлагыг хангасан байна.
- Гэрчлэгдэх гэрээ, хэлцэл, итгэмжлэл, өв залгамжлалын гэрээслэл, хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичгийг 2-оос доошгүй хувь үйлдэх бөгөөд нэг хувийг нь нотариатч, нотариатийн үүрэг гүйцэтгэгч хадгална.
Нотариатын үйлдэл хийх хугацаа:
- Нотариатын үйлдэл хийхэд шаардагдах бичиг баримтыг бүрдүүлж ирснээс хойш 72 цагийн дотор нотариатын үйлдэл хийнэ, хэрэв нотариатын үйлдэл хийхээс татгалзвал тэр тухай үндэслэлээ үйлчлүүлэгчид мэдэгдэнэ.
- Нотариатын үйлдэл хийхэд шаардагдах бүх бичиг баримт бүрдсэн, үйлчилгээний хөлс эсхүл улсын тэмдэгтийн хураамж төлсөн тохиолдолд нотариатын үйлдлийг хийнэ.
Нотариатын үйлдэл хийхийг хойшлуулах үндэслэл:
- Үйлчлүүлэгч өөрийн үйл ажиллагаанд хяналт тавих чадваргүй байгаа /согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн/
- Иргэн хуулийн этгээдээс мэдээ, бичиг баримт нэмж гаргуулах, шинжлүүлэх шаардлагатай байгаа
Нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэл:
- Үйлчлүүлэгчийн бичиг баримт нь Монгол Улсын хууль тогтоомж болон Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал
- Үйлчлүүлэгч нь эрх зүйн чадамжгүй болон төлөөлөх эрхгүй байвал
- Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл байвал
Хэрэв нотариатын үйлдэл хийхээс татгалзвал татгалзсан үндэслэлээ үйлчлүүлэгчид 72 цагийн дотор мэдэгдэнэ.
ИТГЭМЖЛЭЛ ГЭРЧЛЭХ
Итгэмжлэл нь нэг талын хэлцэл бөгөөд түүний үндсэн дээр Итгэмжлэгч нь Итгэмжлэгдэгчид итгэмжлэгчийн нэрийн өмнөөс тодорхой үйлдэл, үйл ажиллагаа хийх эрх олгодог. Итгэмжлэлийн агуулгыг үг үсгийн алдаатай, үйлдэл олгох эрхийг тодорхой бичээгүйгээс аливаа маргаан гарах, тодорхой үйлдэл хийлгэх зорилгодоо хүрч чадахгүй байдалд хүрдэг. Иймд итгэмжлэгчид ямар үйлдэл хийх бүрэн эрхийг олгож буйг итгэмжлэлд тодорхой бичих шаардлагатай.
Мөн итгэмжлэгчээс эрх олгосон үйл ажиллагааг бусдаар гүйцэтгүүлж болох буюу итгэмжлэлийг 3 дахь этгээдэд шилжүүлж болох бол энэ тухай итгэмжлэлдээ тусгайлан заана.
Итгэмжлэл нь Иргэний хуулийн 65.4.-т зааснаар тодорхой хугацаагүй итгэмжлэл нь 3 жилээс илүүгүй хугацаагаар олгогдох бөгөөд итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг тоо болон үсгээр зааж бичнэ. Шилжүүлсэн итгэмжлэлийн хугацаа үндсэн итгэмжллийн хугацаанаас их байж болохгүй. Хунгацаатай олгосон итгэмжлэлд итгэмжлэл үйлдсэн огнооноос гадна итгэмжлэгдэгчийн бүрэн эрхийн хугацааг тодорхой зааж өгнө. Хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жилийн дотор хүчин төгөлдөр байна. Олгосон огноог заагаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр байна.
Итгэмжлэл гэрчлүүлэхэд тавигдах шаардлага:
- Үйлчлүүлэгч нь тухайн итгэмжлэлийг гэрчлүүлэх эрхтэй гэдгээ нотлох бичиг баримт (хувь хүний хувьд иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу олгосон хуулийн этгээдийг төлөөлөх бүрэн эрхийг нотлох бичиг баримm)-тай байна.
- Итгэмжлэлийн агуулга нь Монгол Улсын хууль тогтоомж болон Монгол Улсын олон улсын гэрээнд нийцсэн байна.
- Итгэмжлэлийн эх хувь нь гаргацтай, засваргүй, утга агуулгын хувьд ойлгомжтой, тодорхой байх бөгөөд гэмтэлгүй байна.
- Итгэмжлэлийг 2-оос доошгүй хувь үйлдэх бөгөөд нэг хувийг нь нотариатч, нотариатын үүрэг гүйцэтгэгч хадгална.
Нотариатч нь Нотариатын тухай хуулийн 23.2.1.–д заасныг удирдлага болгон итгэмжлэлийг гэрчлэхдээ Итгэмжлэгч, итгэмжлүүлэгч нарыг биеэр байлцуулан тэдний хувийн байдлыг иргэний үнэмлэхээр тогтоосны үндсэн дээр гэрчилнэ.
Итгэмжлэлд хавсаргах бичиг баримтууд: Итгэмжлэлийг гэрчлэхэд үндэслэл болгосон холбогдох бичиг баримт (иргэний үнэмлэх, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гэх мэт)-ын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг нэхэмжлэлд хавсаргаж архивт хадгална.
ГЭРЭЭ, ХЭЛЦЭЛ ГЭРЧЛЭХ
Нотариатч болон нотариатын үүрэг гүйцэтгэгч нь Нотариатын тухай хуулийн 23.2.1.–д заасныг удирдлага болгон дараахь гэрээ, хэлцлийг заавал гэрчилнэ. Үүнд:
- Гэрлэгчдийн хөрөнгийн эрхтэй холбогдсон хэлцэл;
- Орон сууц дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцэл;
- Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаны гэрээ;
- Бэлэн байгаа эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, хязгаартайгаар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ;
- Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ;
- Тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалт;
- Гэрээслэл.
Нотариатч болон нотариатын үүрэг гүйцэтгэгч нь хуульд заавал гэрчлэхээр заагаагүй боловч хулльд харшлаагүй бусад гэрээ, хэлцлийг зохигчдын хүсэлтээр гэрчилж болно.
Гэрээ, хэлцэл гэрчлүүлэхэд тавигдах шаардлага:
- Үйлчлүүлэгч нь тухайн гэрээ, хэлцлийг гэрчлүүлэх эрхтэй гэдгээ нотлох бичиг баримт (хувь хүний хувьд иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу олгосон хуулийн этгээдийг төлөөлөх бүрэн эрхийг нотлох бичиг баримm)-тай байна.
- Гэрээ, хэлцэлийн агуулга нь Монгол Улсын хууль тогтоомж болон Монгол Улсын олон улсын гэрээнд нийцсэн байна.
- Гэрээ, хэлцлийн эх хувь нь гаргацтай, засваргүй, утга агуулгын хувьд ойлгомжтой, тодорхой байна.
- Гэрээ, хэлцлийг 3-аас доошгүй хувь үйлдэх бөгөөд нэг хувь нь бусад нотлох баримтын хамт нотариатч, нотариатын үүрэг гүйцэтгэгчид үлдэх бөгөөд хэлцэлд оролцогчид түүний бүх хувь дээр гарын үсгээ зурна.
Нотариатч болон нотариатын үүрэг гүйцэтгэгч нь гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ гэрээний талуудыг биеэр байлцуулан уг гэрээ, хэлцлийн утга агуулга, түүнээс үүдэн гарах үр дагавар, гэрээний үүргийг биелүүлээгүй нөхцөлд хүлээх хариуцлага зэргийг зөв ойлгосон эсэхийг талуудаас тодруулсны үндсэн дээр гэрээ, хэлцлийг гэрчилнэ.
Хавсаргах бичиг баримтууд: Гэрээ, хэлцлийг гэрчлэхэд үндэслэл болгосон холбогдох бичиг баримт (талуудын иргэний үнэмлэх, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийг гэрчилгээ, дүрэм, гэрээ, тодорхой үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, лиценз, хамтран өмчлөгчийн бичгээр гаргаж нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл, итгэмжлэл гэх мэт)-ын хуулбарыг нотариатаар гэрчлэн, гэрээ хэлцэлд хавсаргаж архивт хадгална.
|